-
Notifications
You must be signed in to change notification settings - Fork 7
2 About Wordpress
WordPress нь дэлхийн олон хүмүүсийн ашигладаг CMS (контент удирдлагын систем) бөгөөд вэбийн талаар тусгай мэдлэггүй хүмүүс ашиглах боломжтой гэдгээрээ онцлог юм. Ер нь вэб сайт хийх гэхээр HTML, CSS гэх мэт програмчлалын хэлийг судалж, дизайны талаар мэдлэгтэй болох хэрэгтэй байдаг.Гэсэн хэдий ч WordPress-ийн тусламжтайгаар та HTML-ийг мэдэлгүйгээр вэб сайт үүсгэх боломжтой бөгөөд та маш олон загвараас дуртай загвараа сонгох боломжтой.
Мөн WordPress-д анхнаасаа байхгүй байсан функцүүдийг ч гэсэн нэмэлт Plugin суулгаснаар ашиглах боломжтой.Энэ өргөтгөх чадвар болон чөлөөт байдал нь олон хүн ашиглах шалтгаан нь болдог.
WordPress-ийг нэвтрүүлсний давуу тал нь ажиллахад хялбар, тохиромжтой бөгөөд анхлан суралцагчид хүртэл шинэ вэбсайт нээхэд хялбар байдаг.Мэргэшсэн хүн биш байсан ч ашиглах боломжтой. Мөн олон төрлийн Plugin функ ашиглан өөрийн үзэмжээр тохируулах боломжтой бөгөөд янз бүрийн төрлийн дизайн бэлэн байдаг тул дизайныг нь хялбархан өөрчлөх боломжтой. Олон хүн засварлаж, удирдах боломжтой бөгөөд ухаалаг утасны аппликейшн ашиглан нийтлэлээ хэзээ ч, хаана ч нийтлэх боломжтой.
WordPress-ийн сул тал нь зөвхөн HTML-ээр бүтээгдсэн вэбсайтаас илүү удаан явдал юм. WordPress нь хандах болгонд програмыг эхлүүлэх механизмтай тул боловсруулахад цаг ордог. Гэхдээ сайт дээрх зургуудыг шахаж, шаардлагагүй Plugin -уудыг устгаснаар дэлгэцийн хурд тодорхой хэмжээгээр нэмэгдэх тул та нэг их санаа зовох хэрэггүй.